Monday, January 16, 2012

The leadership of Mongolia

Өнөөдөр өглөө  Youtube - ээр Jargal de facto -ийн нэвтрүүлгийн Jack Weatherford -той хийсэн ярилцлагыг үзлээ. Энэ хүн хэлэхдээ монголчууд хэн нэгний тушаалыг дагах дургүй, тэд эрх чөлөөнд халдсан хэн нэгэнд дургүй. Эрх чөлөөнийхөө төлөө тэмцлийг зөв өрнүүлсэн хүн бол ЧИНГИС ХААН. 

" Чингис хаан гэрт төрсөн, гэрт өссөн. Хаан болохдоо ч тэр гэрт л байсан тэр хэзээ ч өөртөө зориулж ордон бариулаагүй. Тэр ядуу хүн байсан. Тэр Монгол ахан дүүс ард түмнийхээ төлөө бүх сэтгэлээ зориулж ард түмнээ баян байлгах, эрх чөлөөтэй байлгахын төлөө тэмцэж ирсэн агуу хүн юм. Тийм ч учраас тэр Дэлхийг эзлэж чадсан. "

Энэ хүний энэ ярилцлагыг үзээд блог бичхээр шийдлээ.Надад таалагдлаа, бусад хүмүүст ч гэсэн таалагдах байх. Миний яг одоо ажиллаж байгаа байгууллагын маань соёл Чингис хааны Монголчуудыг удирдаж байсан зарчимтай их адилхан. Манай захирал бүх л бүтэн груп удирдаж байгаа том хүн. Гэхдээ өөрөө машингүй явган явдаг. Ажилдаа алхсаар ирдэг. Бас 2 давхар хаус -д амьдардаггүй. Гэхдээ л цаанаа л нэг баян хүн. Тэр баялаг нь банканд биш  толгой дотор нь байдаг юм.. Тэр бидний мэдлэг боловсрол, ар гэр амьдрал нь сайн сайхан байгаасай гэж хүсдэг. Бидний ихэнх нь машинтай, ухаалаг гар утастай болсон. Бид бүгд өөрсдийнхөө мэдлэг боловсрол хөгжлийн төлөө ажилладаг. Ийм учраас бид ажиллаж байгаа газартаа сэтгэл хангалуун HAPPY байдаг, бид хамтааараа  NEW MEDIA GROUP-ийнхэн дэлхийд танигдахуйц нөлөө бүхий байгууллага болж чадна гэдэгт итгэдэг. Энэ нийтлэлийг уншсан надтай цуг ажилладаг хэн бүхэн надтай санал нийлж байгаа бизээ.. Бусад том компаний захиралууд супер машинууд унаад л энд тэндгүй хаус бариулаад л байдаг. Ард түмэн нь удирдлагадаа дургуй авч байгаа цалиндаа сэтгэл хангалуун биш ядуураад л байдаг. Энэ зарчимаар хол явдаггүйг одоогийн засгийн газараас ч харагдаж байна. 

 

Энэ зөвхөн миний бодол. Та бүхэн өөр өөрсдийн гэгээн оюундаа нэгийг тунгаан уншина бизээ :D

No comments:

Post a Comment