Friday, December 10, 2010

АНУ-ын мэдээллийн технологийн монгол дайчид

Алдарт Майкрософтыг үүсгэн байгуулагч Билл Гэйтс "Надад их энгийн, гэхдээ маш хүчтэй нэг итгэл үнэмшил байдаг. Таны компанийг өрсөлдөөнд бусдаас онцгойлох хамгийн утга төгөлдөр арга буюу Та болон бусад бөөгнөрөл хооронд чухал зай үүсгэхийн тулд мэдээлэлтэй ажиллахыг онцгой сайн гүйцэтгэх хэрэгтэй. Мэдээллийг хэрхэн олж авч, боловсруулж, хэрэглэж байгаа нь Таныг ялах, ялагдахыг шийдвэрлэнэ." хэмээн бичиж эхэлсэн "Бизнес бодлын хурдаар: Нервийн тоон систем хэрэглэх" ном хэвлэгдэх гарч байх 1999 онд Хавайн арлын Брихам Ёонг их сургуульд цөөнгүй Монгол залуу суралцаж байлаа. Тухайн үед тэд энэ номын зохиолчтой, өнөөгийн мэдээллийн технологийн хамгийн том машинтай холбогдоно хэмээн бодож байгаагүй биз.

Bat-Ulzii LuvsanТэдний нэг нь Эрдэнэтийн нэгдүгээр арван жил дүүргээд Улаанбаатар их сургуулийг 1994 онд төгсч Хавайг зорьсон Лувсанбатын Бат-Өлзий. Визиал студиогийн Си ++ хэлний компайлар дээр ажиллахаар тэстингийн програм хангамжийн дизайн инженерээр Майкрософтын босго алхсан нь 2001 оны тавдугаар сар байв. Үүнээс зургаан жил нэг сарын дараа тэр тэстингийн ахлах тэргүүлэгчээр дэвшиж долоон хөгжүүлэгчтэй программисттай баг удирдан ажиллах болжээ.

Өдгөө Майкрософтын Сиатл дахь төв оффист таван монгол залуу ажиллаж байна. Олон улсын коллежуудын програмчлалын тэмцээний өмнөд Калифорнийн бүсийн 1998 оны уралдаанд баг нь шалгарч байсан Чадраагийн Баттөгс 1999 оноос Майкрософтод зүтгэжээ. Тодруулж хэлвэл монголчуудаасаа хамгийн ахмад “дайчин” нь (Өдгөө мань хүн SalesForce компанид ажиллаж байгаа - ДМ тодруулга). Жаргалсайханы Батсайхан 2000 оноос Виндоусийн шелл, 16 бит үйлдлийн системийн хэсэгт зүтгэж эхлэсэн бол өдгөө WOW64 виндоусийн багт ажилладаг. МУИС төгсөөд Виржиния Тэк-д компьютерийн шинжлэх ухаанаар магистр хийсэн Магсаржавын Өлзийдэлгэр 2004 оноос Майкрософт оффисийн багт ажиллаж байна. М.Өлзийдэлгэр нь хэрэглэгчийн график орчныг тестлэх патент 2007 онд хамгаалжээ. Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжлээрээ ажиллаж буй эдгээр залуусаас бусад нь Майкрософтийн санхүү, маркетингийн албанд хамаарагддаг юм билээ.Batsaikhan Jargalsaikhan

Мэдээллийн технологийн салбарын дэлхийд нэртэй компаниудад нэр бардам ажиллаж буй монгол залуусын амжуулж байгаа ажил, тэмүүлж буй зорилго, эх орныхоо төлөө хийсэн алхам бүрийг хэдхэн хуудсаар хэмжихэд хэцүү. Ямартай ч тэд дэлхийн иргэн болж чадсан монголчуудын нэг хэсэг. Тэдэнд олон мөрөөдөл бий. Тэр мөрөөдлөөс хамгийн том нь Монголдоо ихийг бүтээх. Ихийг бүтээх мөрөөдлийнхөө сэжүүрээс аль хэдийнэ атгачихсан. Дэлхийн мэдээлэл технологийн салбарт хийсэн ажил, хэлэх үгтэй болчихоод эх орондоо ирэх цаг холгүй байх аа

 

No comments:

Post a Comment