Monday, December 20, 2010
Sunday, December 12, 2010
Google-ийн Москва дахь vлгэрийн офис саяхн нээгдлээ
Жинхэнэ үлгэрийн юм шиг оффис байна. Манай хойхон орших Орос гvрний нийслэлд саяхан алдарт Google-ийн офис нээлтээ хийжээ. Уг барилгын загвар дизайны шийдлийг гаргахад дурын хvн саналаа єгч, хувь нэмэрээ оруулсан юм байна. Хамгийн гол нь тэд бvгд тухайн Google-ийн офисийг тэр чигээрээ Орос ахуй, орос характер ханхалсан байлгахаар их хичээсэн юм байна. Ингээд явж явж, олон хvний санаа бодол нь нийлсээр, барилга ашиглалтанд орохдоо яг л оросын дээр vеийн алдартай ардын vлгэр, хvvхэлдэйн киног шууд санагдуулахуйц болжээ.
[[posterous-content:pid___0]]
Friday, December 10, 2010
МОНГОЛ ЗАЛУУС ДЭЛХИЙГ ДАХИН БАЙЛДАН ДАГУУЛЖ БАЙНА
Дэлхийн өнцөг булан бүрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан дагуулал Оюун санааны байлдан дагууллаар одоо ч үргэлжилсээр... Бидний байлдан дагуулал бол оюун ухаанаа хөгжүүлэх, бие биеийг дээдлэх, цаг хугацаа, орон зайг эзэгнэх байх болно оо. Эверестийн амжилтыг эвдсэн монгол охин Д.Золзаяа Доржболд овогтой Золзаяа Энэтхэг улсын Бангалорын Их сургуульд бизнесийн удирдлагын докторын зэргээ горилж буй жирийн нэгэн бүсгүй бөгөөд тэрээр өөрийн мөрөөдөл болсон Эверест ууланд гарах хүслээ биелүүлж явганаар 5550 метр хүртэл аялж, хүнд хүсэл зориг байвал хүрэхгүй газар үгүй гэдгийг харуулжээ. Монгол хүний хурдан дасан зохицох чадвар, тэсвэр хатуужил, зорьсондоо хүрэх эрмэлзэл, байгальд ойр, уул усаа дээдлэн шүтдэг энэхүү бүх чанар нь залуу бүсгүйг Монгол үндэстэн гэдгээрээ омогшин бахархах сэтгэл төрүүлж, заавал мэргэжлийн тамирчин, уулчин гэлтгүй энгийн нэгэн хүн ч гэсэн энэхүү аяллыг адал явдалт явган аялал байдлаар хийх боломж байна гэдгийг харуулсан байна. Энэхүү тойрон аялалыг хамгийн багадаа 12 хоногт хийх дүрэмтэй байдаг ажээ. Тэгвэл Д.Золзаяа 5550 метрийн аяллыг 9 хоногт бүрэн хийж рекордыг эвдлээ. Шинжлэх ухаанч залуу эрдэмтний шагналт М.Болорцэцэг 2008 оны олон улсын шинжлэх ухаанч таван эмэгтэйн нэгээр шалгарч байсан залуу эрдэмтэн М.Болорцэцэгийг палеонтлогийн шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж "National Geographic” 2010 оны шинжлэх ухаанч залуу эрдэмтний шагналыг олголоо. Гадныхны хувьд Монголыг динозаврын гайхамшигт олдворуудаар нь мэддэг. Гэтэл Монголчууд өөрсдөө үндэсний баялгаа тоож ойлгодоггүй сэтгэхүйг М.Болорцэцэг өөрчилж Монголын палеонтлогийн музей байгуулахыг мөрөөддөг. Одоогоор мөрөөдөл нь биелэлээ олоход ойртсон бөгөөд зураг төслөө бэлдэж хөрөнгө хайх замдаа гарчээ. "Би Нью-Йорк хотноо докторын зэрэг хамгаалж байхдаа үзсэн Байгалийн түүхийн музейг үзээд үнэхээр гайхамшигтай сэтгэгдэл төрсөн. Яг тийм музей Монголдоо байгуулахыг хүсч байна” хэмээн мөрөөдлөө хуваалцсан байна Гоц авьяастай Монгол хүүгийн тухай нэвтрүүлгийг дэлхийн 1 тэрбум хүн үзлээ 13 хан настайдаа Их сургуульд элсэж, 21 насандаа докторын зэрэг хамгаалах гэж байгаа Энхпүрэвийн талаар дэлхийн олон улс сонирхож байна. Түүний тухай богино хэмжээний баримтат кино Японы NHK –ийн дэлгэцээр цацагдсан цагаас хойш Ази даяар Монголын электрон жаалын тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн байх юм. 2009 оны хавар Энхпүрэвийн амьдралыг харуулсан 25 минутын кино 12 давталттайгаар гарсаныг дэлхийн нэг тэрбум хүн үзэж, өвчтэй ээжийгээ сахихын хажуугаар бие даан суралцаж 16хан настайдаа хувийн сургууль байгуулсан бяцхан хүүгийн тухай нэвтрүүлгийг дахиж гаргаж өгөөч хэмээн 1 сая таван зуун мянган хүн хүсэлтээ илгээж, NHK –г сандаргажээ. Мэргэжлийн хөгжимчдийг манлайлсан морин хийлч Д.Амармэнд Италийн Дэлхийн нэгдсэн коллежийг төгссөн. Одоо АНУ-ын Бостон хотод үргэлжлүүлэн суралцаж байна. ОХУ, БНХАУ, Италид болсон олон улсын мэргэжлийн хөгжимчдийн уралдааны тэргүүн байрын шагналт. Зөвхөн Монголдоо биш, дэлхийд Монголын хөгжимчин Амармэнд гэж мэдрүүлэх мөрөөдөлтэй. "Memoriam-2009″ аварга Х. Хатанбаатар Х. Хатанбаатар Турк улсын Анкара хотод болсон "Memoriam-2009″ Ой тогтоолт, түргэн уншлагын аварга шалгаруулах тэмцээнд оролцож нэг алт, гурван мөнгөн медалийн эзэн боллоо. Нийт найман төрлөөр зохиосон уг тэмцээний зургаан төрөлд нь оролцож, дөрвөн төрөлд медал хүртсэн түүний амжилт Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол сэдэв болж байна. Анх өнгөрсөн онд оролцохдоо мөнгөн медаль хүртэж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд наймдугаар байрт орж байсан. Харин энэ удаагийн тэмцээнээс түүний амжилтын буухиа улам бүр зузаарч, медалийн чанар нь тооны чанартай хамт өссөн түүнийг ирэх арваннэгдүгээр сард Англи улсад болох дэлхийн аваргын тэмцээн хүлээж байгаа. Энэ бол түүний гурван жилийн хөдөлмөрийн үр дүн бөгөөд цаашид Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргах оюуны спортын тамирчдыг бэлтгэхээр боломж бололцоогоо дайчилж байгаа. Ингэхдээ тэрээр өөрийнхөө гаргасан амжилтыг хүн бүрт байдаг чадавхи хэмээн зааварчлах бөгөөд "Би онцгой биш ээ” гэж даруухан тайлбарласаар буй. Иймээс ч өөрийн байгуулсан "Монголын ой тогтоолт, оюун ухааны төв”-өөр дамжуулан олон олон хүүхдийг онцгой чадвараа нээхэд нь туслахаар ажиллаж эхэлсэн байна. Дэлхийд рекорд тогтоосон Л.Оюунгэрэл Дэлхийн дээд амжилтуудыг тэмдэглэн мөнхөлдөг "Улаан ном" буюу Геннисийн номонд Монгол бүсгүйн нэр дурайж байна. Түүнийг Лувсандоржийн Оюунгэрэл гэдэг. Тэрбээр 33 секундын турш биеийнхээ бүх жинг аман дээрээ төвлөрүүлж чадсанаар Геннисийн номонд бичигдсэн юм. Түүнийг "Авьяаслаг Британичууд" шоунд оролцож олон мянган хүмүүсийг алмайруулахад Монголын үзэгчид бахархал дүүрэн үзэж байсан. Нийтдээ 100 гаруй мянган хүнээс шалгарч, сүүлчийн шалгаруулалтад үлдсэн түүний хувьд есөн настайгаасаа эхэлж уран нугаралтаар хичээллэж байгаа бөгөөд одоо Лондонгийн их сургуульд хуульч мэргэжлээр суралцаж байна. Канадын Хатан сургуулийн багш монгол залуу Г.Базарсүрэн Хатан хааны их сургуулийг төгссөн монгол залууд сургуульдаа үлдэж, багшлах санал тавьсан байна. Г.Базарсүрэн Хатан хааны их сургуулийн Уул уурхайн ангид 2008-2010 онд мэргэжил дээшлүүлж амжилттай төгсжээ. Түүнийг сургуулийнх нь удирдлагын зүгээс "Их хичээнгүй, хийж байгаа зүйлдээ маш хянамгай, аливаа зүйлийг ухаан зарж хийдэг” хэмээн үнэлжээ. Тэрбээр нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа "Би Хатан хааны их сургуульд багшилж, ажлын дадлага, туршлагатай болсныхоо дараа Монголдоо ирж ажиллана” гэж ярьсан байна. Солонгосын сонгуульд анх удаа гадаад хүн ялсан нь Монгол эмэгтэй БНСУ-д 6 сарын 2-нд болсон сонгуулиар эрх баригч Их Үндэстний Нам-ын төлөөлөгчөөр Монгол эмэгтэй Ли Ра сонгогдсон байна. Ли Ра нь 33 настай, Монголд байхдаа солонгос нөхөртэйгөө гэрлэж, 2003 онд тус улсад иржээ. Ирснээсээ хойш гэрлэсэн цагаач нарын эрхийн төлөө тэмцэж байгаа бүсгүй юм. Түүнээс гадна орон нутгийн сонгуульд "Ард Түмний Оролцоо Нам”-аас Галбадрахын Цэцэгсүрэн хэмээх бүсгүй өрсөлдсөн тухай мэдээлэл байна. Дэлхийн шилдэг дизайнер залуус Г.Дариа & Ч.Ганболд Дэлхийн таван тивээс шалгарч, ур ухаанаа уралдуулсан дэлхийн дизайны урлагийн мастеруудын цугларсан тэмцээнд монгол залуус тэргүүллээ. Уг тэмцээнийг компьютер график, дизайны ихэнх шилдгийн шилдэг программ хангамжийг зах зээлд нийлүүлдэг "Адобе” компаниас жил бүр зарлаж, фотошопын гайхамшгийг нээн таниулахыг зорьдог түүхтэй. Түүний ур ухаанаа шингээн хийсэн олон веб сайт Интернэт ертөнцөд Монгол гэдэг өнгө төрхийг нэр төртэй төлөөлдөг билээ. Одоо Ч.Ганболд АНУ-ын Ерөнхийлөгч Брак Обомагийн дизайнераар ажиллаж байна. Мөн түүний эхнэр Гомбожавын Дариа "Istokcbhoto” компанийн нэрэмжит фото эвлүүлгийн урлан дизайны тэмцээнд оролцож, 200 гаруй мэргэжилтнээс шалгаран "Photoshop artist” төрөлд тэргүүн байр эзэлжээ. Ийнхүү "Yahoo” группын салбар компанид мэргэжлээрээ ажилладаг энэхүү гэр бүлийн хоёр уран бүтээлч залуус Монголын нэрийг дэлхийд гаргаж, салбарынхаа тэргүүлч болохоо баталлаа. Мөсөн дээрх гүнж Ч.Наранрагчаа Түүнийг дэлхийн хамгийн алдартай телевизийн сэтгүүлч, хөтлөгч Опра өөрийн шоундаа урьж оролцуулан Монголын тал нутгаас ирсэн "Мөсөн дээрх гүнж” хэмээн нэрийдсэн нь америкуудын гайхшрал, бахархалыг хамтад нь төрүүлсэн түүхтэй. Өдгөө 15 настай Наранчагаа охин Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний тусгай шагнал, Америкийн ирээдүйн аваргуудын цуврал тэмцээнээс алт, мөнгө гээд олон шагналын эзэн болоод байгаа. Гэхдээ энэ бол түүний хувьд мөсний дээрх театрт үзүүлсэн амжилтын ердөө л түрүүч нь бөгөөд ирэх он жилүүдэд Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргах их амжилтын салхийг хагалж, нисэн дүүлж буй жаахан охин юм. "Бостон балет”-ийн гол дүр Д. Алтанхуяг Монгол залуу Дугараагийн Алтанхуяг Нью-Йорк хотын сонгодог урлагийн төв театр болох "Бостон балет”-д гол дүр бүтээж байна. Тэрээр сонгодог урлагийн төв болох Итали улсын Милан хотын "Ла Скала” театрт, орчин цагийн балетийн урлагийн загалмайлсан эцэг хэмээн үнэлэгддэг Роланд Пүтигийн урилгаар "Pink Floyd” рок балетийн гол дүрийг бүтээсэн юм. Мөн тэрээр дэлхийн шилдэг найман бүжгэн жүжигчний нэгээр тодорч, дэлхийн нэр хүндтэй театрын тайзнаа урилгаар тоглох болсоор олон жилийг үдсэн. Зөвхөн Японы сонгодог урлагийн тоглолтын зарлал дунд Алтанхуягийн оролцсон бүжгэн жүжиг хамгийн их үзэгчтэй, хамгийн үнэтэй тоглолтод тооцогдож буй. Ингэхдээ тэрээр дэлхийн балетын урлагг Монгол ардын тэр дундаа баруун Ойрдын биелгээний уран нарийн хөдөлгөөн, ер бусын сэтгэл хөдлөлийн илэрхийлэл болсон бүжгийн дүрслэлийг оруулж өгсөнийг онцлох нь зүйн хэрэг. Дэлхийн аварга олон улсын их мастер Б.Мөнгөнтуул, Хүүхдийн олимпын аварга Г.Эрдэнэболд, Б.Батцэцэг, Пара олимпын аварга Д.Баатаржав, Мэргэжлийн сүмогийн их аварга Д.Дагвадорж, Б.Даваажаргал, Олимпын аварга Н.Тvвшинбаяр, Э.Бадар-Ууган, Италийн дуурийн од Уртнасан, "Yahoo”-ийн М.Сувдмаа, Microsoft-ийн Мягмар-Өлзий, Харвардын их сургуулийн Ч.Энхтайван, Стэнфордын Их Сургуулийн багш Агваанлувсангийн Ундраа, Францийн автомашины үйлдвэр "Рено” –ийн дизайнер Тунгаагийн Эрдэнэчулуун, Германы "Supertаlенt 2009″ шоуны шилдэг хөөмийч Д. Хосбаяр, морин хуурч Э. Цолмон... Монголын билиг авьяаст залуучууд улсынхаа нэрийг хорвоогийн цээжинд өргөж дэлхийг бишрүүлж, өвөг дээдсийнхээ суу алдрыг үргэлжлүүлсээр байна.. Эх орны эзэн болсон ЭРХЭМ МОНГОЛ ЗАЛУУ ХҮН ТАны хүсэл мөрөөдөл, бүтээлч санаачлага, итгэл найдвар, зорилго тэмүүлэл, цаг үеийн дуудлага!!! Бид энэ цаг үедээ эзэн нь байх ёстой!!! Өөрийн авъяас чадварыг бүрэн дайчилж, өөртөө эзэн байж, өөрийн гараар өөрийнхөө амьдралыг цогцлоон босгож, Агуу их үйл хэргийг бүтээхийн учиртай!!! Бид агуу их түүхээрээ бахархах эрхтэй байхын тулд өөрсдөө БАХАРХАЛЫГ БҮТЭЭХ УЧИРТАЙ!!! Бахархалыг хоосон орилж хашгирч бүтээхгүй, шаналж суугаад босгохгүй... Тиймээс УХААНТАЙ БАЙ, 2 ГАРААРАА АМЬДРАЛАА ЦОГЦЛОО, ТОМ СЭТГЭ, ТОМ АМЬДАР, хөлсөө дуслуул, нойргүй хоно, сэтгэлээ хатамжил!!!
Монгол залуус дэлхийг байлдан дагуулж байна. Бидний цаг ирсэн. Бидний санаачлага, сэдэл тэмүүлэлээс Монгол улсын ирээдүй шалтгаална. Та ч бас чадна. Та МОНГОЛ ЗАЛУУ ХҮН
АНУ-ын мэдээллийн технологийн монгол дайчид
Алдарт Майкрософтыг үүсгэн байгуулагч Билл Гэйтс "Надад их энгийн, гэхдээ маш хүчтэй нэг итгэл үнэмшил байдаг. Таны компанийг өрсөлдөөнд бусдаас онцгойлох хамгийн утга төгөлдөр арга буюу Та болон бусад бөөгнөрөл хооронд чухал зай үүсгэхийн тулд мэдээлэлтэй ажиллахыг онцгой сайн гүйцэтгэх хэрэгтэй. Мэдээллийг хэрхэн олж авч, боловсруулж, хэрэглэж байгаа нь Таныг ялах, ялагдахыг шийдвэрлэнэ." хэмээн бичиж эхэлсэн "Бизнес бодлын хурдаар: Нервийн тоон систем хэрэглэх" ном хэвлэгдэх гарч байх 1999 онд Хавайн арлын Брихам Ёонг их сургуульд цөөнгүй Монгол залуу суралцаж байлаа. Тухайн үед тэд энэ номын зохиолчтой, өнөөгийн мэдээллийн технологийн хамгийн том машинтай холбогдоно хэмээн бодож байгаагүй биз.
Тэдний нэг нь Эрдэнэтийн нэгдүгээр арван жил дүүргээд Улаанбаатар их сургуулийг 1994 онд төгсч Хавайг зорьсон Лувсанбатын Бат-Өлзий. Визиал студиогийн Си ++ хэлний компайлар дээр ажиллахаар тэстингийн програм хангамжийн дизайн инженерээр Майкрософтын босго алхсан нь 2001 оны тавдугаар сар байв. Үүнээс зургаан жил нэг сарын дараа тэр тэстингийн ахлах тэргүүлэгчээр дэвшиж долоон хөгжүүлэгчтэй программисттай баг удирдан ажиллах болжээ.
Өдгөө Майкрософтын Сиатл дахь төв оффист таван монгол залуу ажиллаж байна. Олон улсын коллежуудын програмчлалын тэмцээний өмнөд Калифорнийн бүсийн 1998 оны уралдаанд баг нь шалгарч байсан Чадраагийн Баттөгс 1999 оноос Майкрософтод зүтгэжээ. Тодруулж хэлвэл монголчуудаасаа хамгийн ахмад “дайчин” нь (Өдгөө мань хүн SalesForce компанид ажиллаж байгаа - ДМ тодруулга). Жаргалсайханы Батсайхан 2000 оноос Виндоусийн шелл, 16 бит үйлдлийн системийн хэсэгт зүтгэж эхлэсэн бол өдгөө WOW64 виндоусийн багт ажилладаг. МУИС төгсөөд Виржиния Тэк-д компьютерийн шинжлэх ухаанаар магистр хийсэн Магсаржавын Өлзийдэлгэр 2004 оноос Майкрософт оффисийн багт ажиллаж байна. М.Өлзийдэлгэр нь хэрэглэгчийн график орчныг тестлэх патент 2007 онд хамгаалжээ. Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжлээрээ ажиллаж буй эдгээр залуусаас бусад нь Майкрософтийн санхүү, маркетингийн албанд хамаарагддаг юм билээ.
Мэдээллийн технологийн салбарын дэлхийд нэртэй компаниудад нэр бардам ажиллаж буй монгол залуусын амжуулж байгаа ажил, тэмүүлж буй зорилго, эх орныхоо төлөө хийсэн алхам бүрийг хэдхэн хуудсаар хэмжихэд хэцүү. Ямартай ч тэд дэлхийн иргэн болж чадсан монголчуудын нэг хэсэг. Тэдэнд олон мөрөөдөл бий. Тэр мөрөөдлөөс хамгийн том нь Монголдоо ихийг бүтээх. Ихийг бүтээх мөрөөдлийнхөө сэжүүрээс аль хэдийнэ атгачихсан. Дэлхийн мэдээлэл технологийн салбарт хийсэн ажил, хэлэх үгтэй болчихоод эх орондоо ирэх цаг холгүй байх аа
Who am I
БИ ХЭН БЭ? гэж өөрөөсө асуух хүртлээ хэнч өөрийгө хайж эхлээгүй бдг… тэгээд л хайж эхэлнэ дээ. Бүх Монгол хүмүүс өөрсдийгө олох болтугай!
Thursday, November 11, 2010
How to Download Mongolian Cyrillic on A Mac
by Misheel Chuluun
Here’s how I did it.
- Download Mongolian Cyrillic keyboard layout here.
- Go to folder MacintoshHD/Library/KeyboardLayouts. Mongolian Cyrillic Keyboard Layout should be there. (if it’s not there, then do #3) Move it to MacintoshHD/Users/(pick yourself)/Library/KeyboardLayouts.
- Find the layout you downloaded. Make sure you remove the .xml part of the ending, and then Move it to MacintoshHD/Users/(pick yourself)/Library/KeyboardLayouts.
- Download Mongolian Cyrillic font here.
- Go to your International settings in System Settings. Pick Input Menu tab (Language/Formats/Input Menu). Check Mongolian Cyrillic Keyboard. (If you didn’t have it already, a flag should appear on your computer menu bar, on the right side, next to your battery reserve indicator.)
- Open Macintosh PAGES. (Microsoft Word for Macs didn’t work for me.)
- Pick Mongolian font.
- Pick the Mongolian keyboard on the Flag I mentioned.