Thursday, September 8, 2011

Эхнэртэй болон найз бүсгүйтэй эрчүүдэд зориулсан шүлэг

Дэлбээлж байгаа цэцгийг дэмий битгий тасдаарай

Дэрвэж яваа охиныг уйлуулж битгий гомдоогоорой

Энхрий цээжийг нь дэрлээд чих тавин чагнаарай

Ээжийн охины зүрх чиний төлөө цохилж байгаа

Аавдаа ч өгөөгүй халамжийг нь асгаж битгий гомдоо

Амсаж байгаа жаргалаа эргүүлээд түүндээ өг

Хардаж чамайг зовоодоггүй ч харамлаж байгаа чамайг

Хань минь чи минийх гээд духан дээр нь зөөлөн үнс,уужирна

Хайраар бялхсан харцыг нь  чи л ганцхан мэдэрдэг

Халуун дулаан тэврэлтийг  нь чи л ганцхан хүртдэг

Удам залгах үрийг чинь төрүүлж чамд  өгөх

Ухаант бүсгүй дэргэд чинь байна инээмсэглэ эр хүн та