Дэлбээлж байгаа цэцгийг дэмий битгий тасдаарай
Дэрвэж яваа охиныг уйлуулж битгий гомдоогооройЭнхрий цээжийг нь дэрлээд чих тавин чагнаарайЭэжийн охины зүрх чиний төлөө цохилж байгааАавдаа ч өгөөгүй халамжийг нь асгаж битгий гомдооАмсаж байгаа жаргалаа эргүүлээд түүндээ өгХардаж чамайг зовоодоггүй ч харамлаж байгаа чамайгХань минь чи минийх гээд духан дээр нь зөөлөн үнс,уужирнаХайраар бялхсан харцыг нь чи л ганцхан мэдэрдэгХалуун дулаан тэврэлтийг нь чи л ганцхан хүртдэгУдам залгах үрийг чинь төрүүлж чамд өгөхУхаант бүсгүй дэргэд чинь байна инээмсэглэ эр хүн та